Podcast гэж юу вэ ?

Podcast гэж юу вэ?

Podcast гэж юу вэ ?

IPOD(айпод) болон BROADCAST буюу радиогоор дамжуулах, мэдээллэх гэсэн 2 үгнээс бүрдсэн бөгөөд ихэнх хүмүүс интернет радио гэж ойлгодог хэдий ч уг ойлголтоос салан сонсогчдод шат дараалалтайгаар цуврал анги, бүлгүүдээр дамжуулан мэдлэг мэдээллийг түгээх, үзэл бодлоо илэрхийлэх нэн чухал хэрэгсэл болоод байна.

Яагаад podcast сонсох хэрэгтэй вэ ?

/Их хотын завгүй амьдрал дунд өөрт хэрэгцээтэй мэдээ мэдээллүүдийг авах боломжийг ПОДКАСТ танд олгох болно./

1 минут тутамд шинэ технологи, шинэ мэдлэг, мэдээлэл цацагдаж буй өнөөгийн нийгэмд та замын түгжрэл дунд болон гадуур алхах зуур, гэртээ гэрээ цэвэрлэх, хоол идэх зуураа  мэдлэг мэдээллээс хоцрохгүй үргэлж шинэчлэгдэж байх боломжийг подкаст танд олгоно. Подкаст нь олон сэдвүүдийн хүрээнд байдаг бөгөөд таны сонирхолыг татах нэг ч болов сэдэв байгаа гэдэгт итгэлтэй байна. Мөн танд бусдын үзэл бодлыг ойлгох, өөрийн амьдралын хэв маягийг эерэгээр өөрчлөх, бусдаас суралцах боломжийг олгох болно.

Нийт подкаст сонсогчдын 49% нь гэртээ, 22% нь машинд, 11 хувь нь ажил дээрээ, 4% нь нийтийн тээврээр зорчиж байхдаа подкаст сонсдог.

Ямар төрлүүд байдаг вэ ?

Ихэнх сонсогчид подкастын төрлийг чухалчилдаггүй хэдий ч ерөнхий сэдвийн хүрээнд дараах байдлаар ангилдаг.

  • Ярилцлага: Хэн нэгэнтэй ямар нэгэн сэдвээр ярилцдаг. Жишээ нь: Өөрийн уншсан номны талаар тайлбарлах, номноос төрсөн сэтгэгдэл хуваалцах гэх мэт
  • Шинжлэх ухааны сериал: Бүтэн улирлын турш /олон дугаарууд/ шинжлэх ухааны ямар нэгэн сэдвийг сонгон тэр талаар ярилцдаг.
  • Хураангуй мэдээ: Ямар нэгэн салбарын мэдээг хураангуйлан хүргэдэг. Жишээ нь: Сошиал орчин дахь сонирхолтой постууд… гэх мэт.
  • Боловсрол олгох: Ямар нэгэн зорилтот бүлгийг сонгон мэдлэг, боловсрол олгоход чиглэсэн байдаг. Зарим талаараа шинжлэх ухааны сериал хэлбэртэй төстэй.
  • Зохиомжит: Радио драм төрлийн подкаст. /зохиолын дагуу хийгддэг./

Онцлох ПОДКАСТ

Нийтлэлийн төгсгөл хэсэгт HOMEMEDIA Гэр бүл цэсэнд нэмэгдсэн подкастуудын тайлбар танилцуулгыг оруулсан байгаа. Монгол хэл дээр маш олон мэдлэг мэдээллүүдийг агуулсан подкастуудыг бид нэгтгэн цуглуулсан байгаа. Эдгээр подкастууд дундаас UNLOCK PODCAST-ыг онцолж байна.

Монгол хэл дээр тэр бүр хэвлэгдэн гардаггүй хувь хүний хөгжил, шинжлэх ухаан, намтар төрлийн номуудын агуулгыг ярьж мэдээллийг анлок хийдэг подкаст. Хамгийн гол нь подкастыг сонсоод өнгөрөх биш номыг нь бүрэн эхээр нь унших хүслийг төрүүлж чаддагаараа онцлог юм. Үүнээс гадна номын сонголт дээр үнэхээр ярих зүйлгүй. Маш гоё гоё номуудыг сонгодог учраас энэ подкастыг ширээний номтой зүйрлүүлж болно.

Хаанаас сонсох вэ ?

  • Та өөрийн android болон iphone утсан дээрээ подкаст агуулсан аппликейшнуудаас суулган ашиглах боломжтой
  • Мөн SOUNDCLOUD сайтаар бүртгүүлэн Монгол болон гадаадын подкастуудыг хүлээн авах боломжтой.
  • Мөн HOMEMEDIA-гын хэрэглэгчид зурагтаараа подкаст сонсох боломжтой. Хосолсон үйлчилгээний хэрэглэгчид ухаалаг төхөөрөмжний ГЭР БҮЛ цэсэнд байрлах Монгол подкастуудаас сонгон сонсох боломжтой.

Мөн ямар төрлийн подкаст түлхүү нэмэгдүүлэх хүсэлтэй байгаагаа манай хэрэглэгчдийн фейсбүүк групп-д нэгдэн саналаа өгөх боломжтой.

Групп-д нэгдэх бол ЭНД ДАРНА УУ

HOMEMEDIA гэр бүл цэсэн дэх подкастууд

Бидний бусад нийтлэл

Сэтгэгдэл үлдээх

Та email хаягаа бүртгүүлэн сэтгэгдэл үлдээнэ үү