Төлбөр төлөх заавар

Хэрэглэгч танд төлбөр төлөх зааврыг хүргэж байна.

Та доор харагдаж буй тоглуулах товчийг дарснаар төлбөр төлөлтийн заавар бичлэгийг үзэж боломжтой.

Эрхэм хэрэглэгч танд HOMEMEDIA үйлчилгээний төлбөр төлөх зааврыг танилцуулж байна.

  1. Хэрэглэгч та өөрийн зурагтны баруун дээд буланд байрлах долларын тэмдэгт дээр дарж орсоноор тухайн сард төлөх ёстой төлбөрийн нэхэмжлэхийн дүн болон QPAY-р төлж болох QR кодыг харах болно. Тухайн QR кодыг өөрийн гар утсаараа Голомт, Хаан, Капитрон, Худалдаа хөгжил болон Төрийн банкны интернет банк буюу аппликейшн рүү орж QR уншуулах хэсэгт уншуулснаар төлөх төлбөрийн хэмжээ гарч ирэх болно. Гүйлгээний утга хэсэгт гэрээний дугаарыг бичээд төлбөрөө төлнө.
  2. Мөн Голомт, Хаан, Капитрон, Худалдаа хөгжил болон Төрийн банкны салбаруудаар төлбөрөө төлөх боломжтой. Мөн тухайн банкуудын мобайл банкаар төлбөрөө төлж байгаа тохиолдолд Хаан банкны 5028924583 ЭН БИ СИ ХХК дансанд төлбөрөө хийж, гүйлгээний утган дээр гэрээний дугаар зай аваад утасны дугаараа бичиж илгээхэд хангалттай. Та гэрээний дугаар болон утасны дугаараа гүйлгээний утга хэсэгт заавал бичих ёстойг анхаараарай.
  3. Мөн MNBC болон HOMEMEDIA-н салбаруудаар төлбөрөө төлөх боломжтой.
  4. Хэрэглэгч та гэрээний дугаараа мэдэхгүй байгаа бол Homemedia-н төлбөр төлөх хэсгийн хамгийн дээр байрлаж байна. Мөн сар бүр бүртгэлтэй утасны дугаар дээр ирдэг МСЖ дээр таны гэрээний дугаарыг төлбөрийн үлдэгдлийн хамт илгээдэг. Хэрэв та гэрээний дугаарыг мэдэхийг хүсвэл манай дуудлагын төв болох 7740-9944 дугаарт холбогдож лавлаж асуух боломжтой.

Сэтгэгдэл үлдээх

Та email хаягаа бүртгүүлэн сэтгэгдэл үлдээнэ үү