Хурд шалгах заавар

Эрхэм хэрэглэгч та ашиглаж буй интернетийн хурдыг дараах зааврын дагуу шалгах боломжтой.

Заавар 1 : Хэрэглэгч та Home Media үйлчилгээний интернетийн хурдыг шалгахдаа өөрийн Компьютер, Утас, Таблет-ийн дурын интернет хөтчийг ашиглан “Google Chrome, Mozilla Firefox, Internet Explorer” www.SPEEDTEST.net хуудасруу нэвтрэн орно.

Заавар 2: Вэб хуудас бүрэн ачааллаж дууссаны дараа GO товчийг дарснаар интернетийн хурдыг шалгаж эхэлнэ.

Заавар 3: Интернетийн хурдыг шалгаж дуусахад Татах хурд /Download /, Илгээх хурд /UPLOAD/, Дохио дамжуулах хурд /PING/ -ийг дэлгэцэнд харуулна.

Татах хурд /Download/: Хэрэглэгч интернетээс мэдээлэл /зураг, дуу, бичлэг, текст гэх мэт/ татаж авах хурдыг илтгэнэ. Хэрэв татах хурд 5 mbps байвал 1 секундэд 5 mb хэмжээтэй мэдээллийг татах боломжтой гэсэн үг юм.

Илгээх хурд /Upload/: Хэрэглэгчийн компьютероос интернет серверлүү мэдээлэл /зураг, дуу, бичлэг, текст гэх мэт/ илгээх хурдыг илтгэнэ. Хэрэв илгээх хурд 5mbps байвал та 1 секундэд 5mb хэмжээтэй файл, мэдээлэл илгээх боломжтой гэсэн үг юм.

Сэтгэгдэл үлдээх

Та email хаягаа бүртгүүлэн сэтгэгдэл үлдээнэ үү